ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-05-06 00:00:00 | 15
Тус шүүхийн тамгын газраас мэдээллээр хангах ажлын хүрээнд шүүхийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөгийг тус сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зохион байгууллаа.
Танилцах өдөрлөгийн үеэр сурагчдад шүүхийн үүсэл хөгжил, бүтэц орон тоо, шүүхийн үйлчилгээний талаар мэдээллийг өгч шүүхийн байр болон шүүх хуралдааны танхимуудыг танилцууллаа. Мөн “Үе тэнгийн дээрэлхэлт”, “Цахим орчинд эелдэг байцгаая” сэдэвт сургалтыг зохион байгуулж, Эрх зүйч мэргэжил болон тэр дундаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлын онцлог, давуу тал нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар тайлбарлаж, сонирхсон асуултад хариулан харилцан яриа өрнүүллээ.
ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .