ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, АЖИЛТНУУДТАЙ ХАМТАРЧ “СТРЕСС ТАЙЛАХ МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2023-03-20 03:20:53 | 96Завхан аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сургагч багш Б.Равжирын \"СТРЕСС ТАЙЛАХ МЕНЕЖМЕНТ”-ийн сургалтанд Завхан аймаг дахь шүүхийн шүүгч, ажилтнууд болон Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдлаа.
Сургалтаар \"Стрессийн төрлүүд”, \"Стрессийг үүсгэгч хүчин зүйлүүд”, \"Стрессийг даван туулах энгийн зөвлөгөө”-г шүүгч, ажилтнуудад танилцуулж, Стрессийн байдал тодорхойлох, Стрессийн хүчин зүйлийг хэрхэн бууруулах талаар сорил авч, өдөр тутамдаа анзаардаггүй боловч бидний зарим дадал зуршлууд нь стрессийг үүсгэхэд нөлөөлж байдаг гэдгийг сургагч багшийн зүгээс онцолж тэдгээр дадал зуршлуудыг хэрхэн амар хялбар аргаар даван туулах, түүнийг хэрхэн эерэг дадал зуршил болгож хэвшүүлэх талаар энгийн ойлгомжтой байдлаар харилцан ярилцсан нь үр дүнтэй байлаа.