-1

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ЧИГЛЭСЭН “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

2024-05-16 00:00:00    |   2357

     Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын хэсгийн 2024 оны үйл ажиллаганы төлөвлөгөөний дагуу хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээдшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгооор “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн тамгын газар нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тус шүүхийн байранд хаягдал батарей хийх сав байршуулан мөн тус тамгын газрын сайтад байгалаа хамгаалах талаар иргэдэд танилцуулга шторк, контент, хэвлэмэл мэдээллийг олон нийтэд түгээж ажилласан. Тус нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбайд очиж хүүхдүүдэд мөн тус чиглэлээр уриалга гаргаж ажилласан байна. /new/baterai.jpg

. . .