ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЦАХИМ ХУУДАСТ БАЙРШУУЛАХ ЖУРАМ ХЭРХЭН ХЭРЭГЖИЖ БАЙНА ВЭ?
2024-05-29 00:00:00 | 112Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 94 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан. Уг журмаар шүүхийн тамгын газраас 2024.05.29-ний өдөр дахин сургалт орлоо.
Тус шүүхийн шүүгчийн туслахууд шийдвэрийг шүүгч гарын үсэг зурж албажуулснаас хойш ажлын 10 хоногт багтаан шүүхийн шийдвэрийн цахим хуудаст байршуулах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар шийдвэрийг дугаарын дарааллаар болон техникийн шаардлага хангаж оруулсан эсэхийг нягтлан шалгах, мэдээлэл технологийн мэргэжилтэн, тамгын газрын дарга нар хяналт тавин ажиллахаар боллоо.
. . .
Цаг үеийн мэдээ
08