ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭДЭЭС “СЭТГЭЛ ХАНАМЖ”-ИЙН СУДАЛГАА АВЛАА
2024-07-03 00:00:00 | 117
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо, Б.Батбаяр нар шүүхийн захиргааны ажилчдын харилцаа хандлага, ёс зүй, ур чадварын талаар хэрэглэгчийн үнэлгээг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс боловсруулсан асуулгын хүрээнд авлаа.
Хэрэглэгчийн үнэлгээг 19-71 хүртэлх насны 41 хүнээс тус бүр 9 асуултаар авч үнэлгээг нэгтгэн дүгнэв.
Хэрэглэгчээс үнэлгээ авахдаа асуулт бүрд 1 оноо буюу хангалтгүй, 3 оноо буюу дундаж, 5 оноо буюу хангалттай гэсэн үзүүлэлтээр дүгнүүлэв.
Нийт 41 иргэнээс авсан хэрэглэгчийн үнэлгээг нэгтгэхэд дараах байдлаар үнэлгээ гарч байна.
Нийт 41 хүнээс авсан 9 асуултыг нэгтгэн дундаж оноог гаргахад тус шүүхийн захиргааны ажилчид харилцаа хандлага, ёс зүй, ур чадварын талаар хэрэглэгчийн үнэлгээгээр ДУНДЖААР 4,3 ОНОО авсан байна.
Харин “Ажилтны цаг баримтлах, ашиглах байдал”гэсэн асуултад хамгийн өндөр буюу 4,5 оноо, “Ажилтны асуудлыг нэг удаагийн хандалтаар шийдэж өгөхийг хичээдэг байдал”гэсэн асуултад хамгийн бага буюу 4.1 оноо авсан үзүүлэлттэй байна.