ШҮҮХЭД БАЯРЛАЛАА
2024-07-03 00:00:00 | 104Иргэн н.Лхагвасүрэн шүүхэд баярласан сэтгэгдэлээ илэрхийллээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд:
Юуны өмнө та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Миний бие нь тус шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн билээ. Шүүхийн байгууллагаар урьд нь үйлчлүүлж үзээгүй, би гадуур сонсоход л шүүх хүнд сурталтай, авлигад автсан гэх явган яриа сонсогддог байсан боловч өөрийн биеэр үйлчлүүлээд шударга, цаг наргүй, түргэн шуурхай ажилладаг, найрсаг хамт олон байдгийг мэдэрлээ. Шүүхийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье. Ажил үйлс нь үргэлж дэлгэрэх болтугай гэж бидэнд урмын үг хайрлалаа.
2024.06.27
Та бүхэн хэн нэгэнд баярлаж талархаж явдаг бол урмын сайхан үгийг харамгүй хэлж байгаарай
. . .