-1

Хүний эрхийн сургалт, сурталчилгаа

2024-11-08 00:00:00    |   75

 

 

ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

Хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх үндсэн чиг үүргийн хүрээнд доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 

  • Хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг хангах, тайлагнах; 
  • Хүний эрхийн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах; 
  • Олон улсын гэрээ, конвенцын талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сурталчилгаа явуулах; 
  • Хүний эрхийн боловсрол, сурталчилгааны ажлыг албан, албан бус болон насан туршийн боловсролын тогтолцоогоор дамжуулан олгохыг дэмжих, холбогдох талуудтай хамтран ажиллах; 
  • Албан боловсролын тогтолцоонд олгож буй хүний эрхийн боловсролын агуулга, арга зүй, чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх;
  • Комиссын стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтот бүлгийн хүмүүст чиглэсэн хүний эрхийн сургалт зохион байгуулах;
  • Хүний эрхийн багц цаг олгох сургалтын хөтөлбөрт хүний эрхийн сургалтыг магадлан итгэмжлүүлэх арга хэмжээ авах;
  • Хүний эрхийн сургагч багш бэлтгэх, сургалтын хөтөлбөр, агуулгыг батлах, сургалт зохион байгуулах;
  • Хүний эрхийн сурталчилгааг зорилтот бүлгийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон төрөл, хэлбэрээр зохион байгуулах, үр дүнг үнэлэх;
  • Хүний эрхийн талаар хэлэлцүүлэг, олон нийтийн лекцийг зохион байгуулах;
  • ”Хүний эрх” сэтгүүлийг хэвлүүлэх, түгээх, сурталчлах;
  • Хүний эрхийн сургалтын гарын авлага, зөвлөмж боловсруулах, хэвлэмэл бүтээл, ном, товхимол бэлтгэх, хэвлүүлэх, түгээх, сурталчлах;
  • Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах асуудлаар хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагатай хамтран ажиллах,
  • Комиссын үйл ажиллагааг сурталчлах, цахим хуудас, олон нийтийн сүлжээг хөтлөх, мэдээллийг тогтмол шинэчлэн, иргэд, олон нийтэд түгээх;
  • Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэвлүүлэх, цахим болон хэвлэмэл хэлбэрээр түгээх, олон нийтэд сурталчлах;
  • Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагааг зохицуулах;
  • Олон нийттэй харилцах стратеги хэрэгжүүлэх;
  • Хүний эрхийн сургалт, сурталчилгааны мэдээллийн сан бүрдүүлэх. 

Видео хичээл №1 "Хүний эрхийн үндсэн ойлголт"

Видео хичээл №2 "Хүний эрхэд суурилсан хандлага"

Видео хичээл №3 "Олон улсын хүний эрх"

 

. . .