“ЦЭВЭР АГААР ЭМ” ЦАСНЫ БАЯР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-02-04 00:00:00 | 70
Тус шүүхийн “Ёс зүйн дэд хороо”-оос санаачлан хамт олны чөлөөт цагийг эрүүл агаарт зөв зохистой өнгөрөөх, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор “ЦЭВЭР АГААР ЭМ” цасны баярыг 2024.01.26-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээг шүүгч, ажилтнууд 5 багт хуваагдан чарга, олс таталт, мөсөн шагай, буухиа тэмцээний төрлүүдээр тус тус өрсөлдсөн юм.
Ийнхүү авьяас чадвар, авхаалж самбаа гарган өрсөлдөж, багийн нийлбэр оноогоор тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан ахлагчтай 1-р баг тэргүүлэн шилжин явах цомоор, хосын чарганы төрөлд Л.Цэрэннадмид, Л.Золбоо нар тэргүүллээ.
ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .