-1

АЖЛЫН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАЛАА

2025-10-13 00:00:00    |   26

 

       Завхан аймгийн Тосонцэнгэл сум нь Монгол Улсын хамгийн хүйтэн цэгт байрладаг, эрс тэс уур амьсгалтай бүс нутагт оршдог. Тус бүсийн онцлог уур амьсгал, удаан үргэлжлэх хүйтэн улирал нь шүүх байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах эрсдэлтэй байдаг.

Шүүхийн байрны уурын зуухны хуучин яндан нь ашиглалтын хугацаа дууссан, зэврэлт үүссэн, утаа алдах зэрэг асуудалтай болсон тул дараах:

    • Уурын зуухны найдвартай, аюулгүй ажиллагааг хангах

    • Халаалтын тогтвортой байдлыг сайжруулах

    • Шүүгч, ажилтнуудын эрүүл ахуйн шаардлага хангасан орчин бүрдүүлэх

    • Иргэдийн тав тухтай үйлчлүүлэх нөхцөлийг хангах зорилгоор шинэчиллээ.

 

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .