“ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ”-г БАТАЛЛАА
2026-01-21 00:00:00 | 15
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн A/116, 65 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам"-ын 1.3-т "Шүүх, цагдаагийн байгууллага энэ журмын 1.1 хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна." гэж заасны дагуу тус шүүхийн тамгын газар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэстэй 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Онцгой нөхцөл байдал үүссэн үед хамтран ажиллах төлөвлөгөө"-г баталлаа.
ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .