-1

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-03-16 00:00:00    |   21

-Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, тус шүүхийн тамгын газрын дарга нарын баталсан 2026 оны “Онцгой нөхцөл байдал үүссэн үед хамтран ажиллах төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын хүрээнд тус шүүхийн тамгын газраас Монгол улсын Шүүхийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны А/116, 65 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын талаар болон “Анхан шатны тусламж, үйлчилгээ” сэдэвт сургалт, 

-Шүүхийн захиргааны хүний нөөцийн нийгмийн хамгааллын баталгааны хөтөлбөрийн хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудын эрүүл мэнд, нийгэм хамгааллыг урьдчилан сэргийлэх зорилгоор “Мөнхийн алба ӨЭМТ”-өөс “Хавдраас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад шүүхийн захиргааны ажилтнууд болон шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн бие бүрэлдэхүүн хамрагдлаа.

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .