-1

21 дүгээр зууны насан туршийн боловсролын чиг хандлага хаашаа чиглэж байна вэ

2015-06-22 09:11:20    |   259

Австрали улс 1995 оноос эхлэн албан бусаар болон амьдрах орчноос суралцаж олж авсан мэдлэг ур чадварыг үнэлж, баталгаажуулах, мэргэжлийн диплом, гэрчилгээ олгох, мөн тухайн баталгаажсан мэдлэг ур чадварт үндэслэн цаашид дэвшин суралцах бүхий л бололцоог хангасан уян хатан тогтолцооны эхлэлийг тавьж, 2000 онд бүрэн нэвтрүүлсэн ба 2003, 2013 онд насан туршийн боловсрол, суралцахуйг дэмжих энэхүү тогтолцоондоо шинэчлэл хийсэн. Харин Европын холбооны улсууд 1986 оноос эхлэн нэвтрүүлсэн ба байнга сайжруулалт хийж байдаг8 (Comperative analyse, 2017).

Европын энэхүү тогтолцоо нь Европын холбоонд багтаж буй аль нэг улсад эзэмшсэн мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд бусад улсад ажиллах, ур чадвараа үнэлүүлэх боломж олгодог. Малайз болон Сингапур улсад 2003 оноос эхлэн албан бусаар эзэмшсэн мэдлэг, ур чадварыг баталгаажуулж, үнэлж болохуйц насан туршийн боловсролын тогтолцоог бий болгосон байдаг. Насан туршийн боловсролын “цар хүрээ” (scope) нь боловсролын бүх шатанд бүх насны хүмүүст хандах, боловсролын өөр өөр түвшний сургалтыг хооронд нь уялдуулах, тэдгээрийн нээлттэй байдлыг хангах үүднээс бүх боловсролын түвшнийг бүхэлд нь хамруулж авч үздэг.

Дэлхийн улс орнууд насан туршийн боловсролын тогтолцоог бүх нийтийн боловсролын тогтолцоо ба эдийн засаг нийгмийн хөгжлийн гол тулгуур болгон хөгжүүлэх чиг бодлогыг баримтлаж байна. 160 гаруй улс оронд насан туршийн боловсролыг дэмжих чиглэлээр “Үндэсний мэргэшлийн хүрээ ба тогтолцоо”-г (National Qualifications Framework & System) хэрэгжүүлдэг. Энэхүү тогтолцоо нь насанд хүрэгчдийн сурч боловсрох бүхий л нөхцөлийг уян хатан байдлаар хангах мөн албан бус боловсролоор эзэмшсэн мэдлэг ур чадварыг баталгаажуулах, боловсролын зэрэг, мэргэшлийн түвшин олгох гэх мэтээр боловсролын чанарын баталгаажилт, магадлан итгэмжлэлийн чиглэлээр бодлого хэрэгжүүлж байдаг. Судлаач Ron Tuck9 (2007) Үндэсний мэргэшлийн хүрээг (NQF) дараах байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд: “Мэргэшлийн үндэсний хүрээ нь үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн мэргэшлүүдийг багтаасан бүтэц юм. Энэ нь мэргэшлүүдийн уялдаа холбоог, мөн нэг түвшнээс нөгөө түвшинд ахиж дэвших боломжийг илтгэн харуулдаг.

Тиймээс, Үндэсний мэргэшлийн хүрээг тухайн орны боловсрол, сургалтын үйл ажиллагааг нэгдсэн нэг тогтолцоонд оруулан, зохицуулдаг маршрут гэж ойлгож болно. Үндэсний мэргэшлийн хүрээ нь дараах зорилгоор боловсруулагддаг. Үүнд, (а) чанарын баталгаатай, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, харилцан нийцтэй сургалтын стандартуудыг бий болгон, мөрдүүлэх, (б) мэдлэг, чадвар эзэмшин, багц цаг цуглуулах насан туршдаа суралцахуйн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрөх. Үндэсний мэргэшлийн хүрээ ба тогтол[1]цооны хамгийн гол шинж чанарыг “Тус хүрээнд багтсан мэргэшлүүд нь тухайн мэргэжил, мэргэшлийг олгож байгаа боловсрол, сургалтын байгууллагаас хараат бус байна. Өөрөөр хэлбэл эдгээр мэргэшлүүд нь боловсролын байгууллагын эзэмшилд бус харин “ҮНДЭСНИЙ ӨМЧ” байна” хэмээн тодорхойлжээ.

Насан туршийн боловсрол нь хүмүүнлэгийн болон эдийн засгийн гэсэн 2 үндсэн чиглэлтэй байна. Хүмүүнлэгийн чиглэлтэй насан туршийн боловсролыг хөгжүүлэх бодлого нь хувь хүн, хамт олныг төлөвшүүлэн хөгжүүлэх, өөрчлөхөд чиглэж байхад, эдийн засгийн хөгжилд чиглэсэн хандлага нь насан туршийн боловсролыг мэдлэгийн эдийн засгийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл болгоход чиглэж байна10 (UNESCO, Paris, 1972). Насан туршийн боловсролын бодлогыг аль болохоор энэ хоёр хандлагыг (эдийн засгийн болон хүмүүнлэгийн) тэнцүү харгалзан үзэж боловсруулах нь нийгмийн тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Монгол улсын хувьд албан бус боловсролыг хэрэгжүүлэх зорилгоор Насан туршийн боловсролын үндэсний төвийг байгуулж, дүүрэг, аймаг, сумдад 360 гаруй насан туршийн боловсролын төв, албан бус боловсролоор дамжуулан нийгмийн эмзэг давхаргын иргэдэд бичиг үсэг болон амьдрах ухаанд сургах чиглэлээр сургалт явуулж байна. Иймд манай улсын насан туршийн боловсролын талаар баримталж буй төрийн бодлогыг хүмүүнлэгийн чиглэлтэй гэж тодорхойлж болно.

Энэхүү технологийн нэвтрүүлэлт нь Монгол Улсын төсвийн менежментийг олон улсын стандартад нийцүүлэхийн зэрэгцээ төрийн санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх стратегийн алхам юм. Улмаар RFID технологиор дамжуулан төсвийн зарцуулалтын цогц системийг бий болгох нь санхүүгийн ил тод байдал, хариуцлагатай засаглалын үндэс суурийг тавих юм.Үүссэн дижитал мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс төрийн өмчит компаниудын RFID системийг блокчейн технологитой хослуулах замаар өгөгдлийн бодит цагийн хяналт, where can i get rfid.хувийн нууцлал хангах "Цахим эрх зүйн чадамжийн тухай" хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулжээ. how to get rfid.Энэ нь иргэдийн мэдээллийг хакерын халдлагаас хамгаалах, Tennessee nfc tags vendors.төрийн үйлчилгээг ил тод байлгах стратегийн ач холбогдолтой юм.

. . .