-1

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨС ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИДИЙН ТОВЧ НАМТАР

2016-05-26 08:19:31    |   77

ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧ Л.БЯМБААГИЙН ТОВЧ НАМТАР

 

\"\"Овог нэр:

Уран овогт Лувсандоржийн Бямбаа


Төрсөн он, ам бүл:

1951 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн

\"Зуун мод” хотод төрсөн. Ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг.


Мэргэжил, эрдмийн цол, зэрэг:

Дээд, хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор (Ph.D),

Монгол улсын гавьяат хуульч.

 

 

Боловсрол: 

- 1976 онд Хуулийн дунд сургуулийг \"Хуульч”,

-1984 онд МУИС-ийн хуулийн ангийг \"Эрх зүйч” мэргэжлээр тус тус төгссөн.

- 2000 онд МУИС-ийг магистр,

- 2000 онд МУИС-д докторант,

-2006 онд \"Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал” сэдвээр хууль зүйн ухааны доктор ( Ph.D)-ын зэрэг хамгаалсан.

 

Ажилласан байдал: 

-1976-1979 онд Улсын Дээд Шүүх, Нийслэлийн шүүхэд нарийн бичгийн дарга,

- 1979-1986 онд Улсын Дээд Шүүхийн Боловсон хүчний тасагт зааварлагч, ахлах зааварлагч, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч,

- 1986-1991 онд ОХУ-ын Петропавловс хотод СПТУ-д хүмүүжүүлэгч багш,

- 1991-1993 онд Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн коллегид нарийн бичгийн дарга,

-1993-1998 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч,

-1998-2005 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,

-2005-2012 онд Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч,

-2012-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,

- Одоо МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд гэрээт багш,

- Монголын Олон Улсын болон Үндэсний Арбитрын гишүүн арбитрч.

-\"Консент” ХХН-ийг байгуулан хуульчаар ажиллаж байна.

 

Шүүх болон шүүхийн захиргааны байгууллагад тасралтгүй 35 жил ажилласан.

Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд шат дараалан ажиллаж, шүүн таслах ажиллагааны зохих дадлага туршлагатай болсон.


\"Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хууль”, \"Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, \"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” зэрэг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, хуулийг боловсронгуй болгоход чиглэсэн ажиллагаанд оролцож ирсэн.

 

 

\"Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал”-ын талаар асуудал дэвшүүлсэн олон арван нийтлэл, өгүүлэл, илтгэл бичиж, \"Монголын нийгмийн өөрчлөлт”, \"Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар”, ”Дэлхийн улсуудын шүүхийн тогтолцоо”, ” Газар, удирдлага, эрх зүй” зэрэг арав гаруй номын хамтран зохиогчоор оролцжээ.

 

 

2012-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа \"Шүүхийн сэтгүүл зүй”-н үндсийг тавьж, олон нийтийн дунд шүүх, шүүгчийн нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэлэг ажлуудыг санаачлан зохион байгуулсан. Тухайлбал, шүүхийн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх сургалт, \"Дэнс” цуврал нэвтрүүлэг богино хэмжээний сурталчилгааны шторк, радиогийн \"Шүүх засаглал” нэвтрүүлэг, \"Шүүхэд баярлалаа” мэдээллийн цуврал, \"Шүүхэд итгэх олон нийтийн итгэл” сэдвээр судалгаа хийх зэргээр шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг шүүхийн анхан, давах, хяналтын шатны шүүхэд шат дараалан ажилласан дадлага туршлагадаа тулгуурлан хийж бүтээлчээр ажилласан байна. 

 

ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧ П.ЦЭЦЭГЭЭГИЙН ТОВЧ НАМТАР 

 

\"\"Овог:Боржигон Авир


Эцгийн нэр: Пүрэв

 

 

Нэр: Цэцгээ

 

Төрсөн он, ам бүл 

1954 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр, ам бүл 2


Мэргэжил, боловсрол, эрдмийн зэрэг:

Дээд, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр,

 

 

Төгссөн сургууль

·1972 онд Архангай аймгийн 10 жилийн дунд сургууль

·1975 онд Хууль цаазын дунд сургууль

·1983 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетыг хуульч мэргэжлээр төгссөн


Ажилласан байдал:

1975-1978 онд Архангай Батцэнгэл сумын \"Улаантуг нэгдэл”-д боловсон хүчин

1983-1984 онд Улаанбаатар хот Сүхбаатарын районы шүүхэд тогтоол

гүйцэтгэгч

1984-1990 онд Улаанбаатар хот Сүхбаатарын районы шүүхэд шүүгч

1990-1993 онд Улсын Дээд шүүхэд гишүүн

1993-1994 онд Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн шүүн таслах ажил

хариуцсан туслах

·1994-2002 онд Улсын Дээд шүүхийн шүүгч-(иргэний танхим)

·2002-2004 онд Улсын Дээд шүүхийн дэргэдэх Судалгааны төвийн захирал

·2004-2015 он хүртэл Улсын Дээд шүүхийн шүүгч-(захиргааны хэргийн танхим)

·2015 оноос Шихихутуг Хууль зүйн Дээд сургуульд Захиргааны хууль тогтоомжийн хэрэглэгээний багш, МХЭХ-ны гүйцэтгэх захирал


Дадлага, чадвар: 

·Хууль тогтоомжид харьцуулсан судалгаа хийж, боловсронгуй болгох санал зөвлөмж боловсруулах,

·Хууль болон хуулийн төслийн үр нөлөөнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, зардал үр өгөөжийг тооцон санал, дүгнэлт, зөвлөмж гаргах,

·Эрх зүйн сургалт явуулах, багшлах


Гүйцэтгэсэн судалгаа:

·ННФ-ын санхүүжилтээр 2015 онд \"Шүүхийн бие даасан байдлын баталгаа , түүний хэрэгжилт” бодлогын судалгаа

·Хөдөлмөрийн яамны санхүүжилтээр \"Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээ

·Монгол Улсын ЕТГ-т хэрэгжиж буй \"Иргэдийн оролцоо” төслийн нэгжийн сонгон шалгаруулалтаар 2016 онд Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжууд дахь \"иргэний оролцоо”-ны заалтуудын хэрэгжилтийн судалгаа

 

 

Шагнал:

Шүүхийн тэргүүний ажилтан, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон


 

ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧ В.ЖАВХЛАНГИЙН ТОВЧ НАМТАР


 

\"\"

Овог нэр:

 

Ванчигдоогийн Жавхлан

 

 

Төрсөн он ам бүл:

1956 оны 2 дугаар сарын 19-ны өдөр Баянхонгол аймгийн төвд төрсөн нөхрийн хамт ам бүл 2-уул амьдардаг.


Мэргэжил, эрдмийн зэрэг цол:

Дээд, Эрх зүйч, Хууль зүйн ухааны магистр, Монгол улсын шүүхийн гутгаар түшээ.

 

Төгссөн сургууль:

·1974 онд Баянхонгор аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн 10 дугаар анги,

·1975 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургуулийн орос хэлний бэлтгэл факультет,

·1980 онд ОХУ-ын Иркутск хотын Улсын Их сургуулийн хуулийн факультет,

·2000 онд ОХУ-ын Иркутск хотын Улсын Их сургуульд Хууль зүйн ухааны магистрийн зэрэг хамгаалсан


 

Ажилласан байдал:

· 1980 оны 07 дугаар сарын 29-нөөс 1988 оны 06 дугаар сарын 08 хүртэл Баянхонгор аймгийн шүүхэд хэсгийн ардын шүүхийн шүүгч ,

· 1988 оны 06 дугаар сарын 08-наас 1993 оны 07 дугаар сарын 05 хүртэл мөн Аймгийн шүүхийн орлогч дарга,

· 1993 оны 07 дугаар сарын 05-наас 2000 оны 02 дугаар сарын 19 хүртэл мөн аймгийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч,

· 2000 оны 02 дугаар сарын 19-нөөс 2013 оны 12 сарын 18 хүртэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүгч

· 2013 оны 12 сарын 18-наас 2015 оны 7 сарын 01 хүртэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч

· 2015 оны 7 сарын 01-нээс 2016 оны 5 сарын 17 хүртэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр хөдөө орон нутгийн болон нийслэлийн дүүргийн шүүхэд тасралтгүй 35 жил шүүгчээр ажилласан.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. 

Монгол Улсын шүүхийн Шүүгчдийн холбооны болон Хуульч эмэгтэйчүүдйин холбооны гишүүн.

 

ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧ Х.НОМИНГЭРЭЛИЙН ТОВЧ НАМТАР

 

 

\"\"

Овог нэр

 

Насан овогтой Хуягийн Номингэрэл

 

 

Төрсөн он, ам бүл

1985 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн.

Ам бүл 4.

 

 

Мэргэжил, эрдмийн зэрэг:

Дээд, эрх зүйн мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр,

 

Төгссөн сургууль

-2009 - 2010 онд Бүгд найрамдах Унгар улсын Будапешт хотноо Төв Европын их сургуульд Харьцуулсан үндсэн хуулийн эрх зүйн магистрын зэрэг эзэмшсэн.

-2002 - 2007 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд суралцаж эрх зүйч мэргэжил эзэмшсэн.

-1992 - 2002 онд Нийслэлийн 2 дугаар дунд сургууль

-Эрх зүйн шинэчлэлийн бодлого, хүний эрхийг хангах, бодлогын судалгаа, манлайллын чиглэлээр олон улсын болон дотоодын мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдсан.

 

 

Ажилласан байдал:

-2013 - 2016 он Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн.

-2015 - 2016 он УИХТГ, НҮБХХ хамтарсан Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь төсөл, төслийн зохицуулагч

-2013 - 2015 он Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Захирал.

-2012 - 2013 он Хууль зүйн яам, Хууль зүйн сайдын зөвлөх,

-2010 - 2012 он Улсын Их Хурлын гишүүний зөвлөх

-2005 - 2009 он Нээлттэй академи ТББ, Ерөнхий зохицуулагч, судлаач.

 

 

Х.Номингэрэл нь бодлогын болон эрх зүйн харьцуулсан судалгаа, хууль тогтоомжийн төсөл боловсруулалтын чиглэлээр бие даасан зөвлөх хэлбэрээр ажилладаг бөгөөд МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, Нээлттэй нийгэм Форум байгууллагуудад гэрээт зөвлөхийн ажил гүйцэтгэж ажиллаж байна.


Удирдаж гүйцэтгэсэн томоохон ажлаас дурдвал Хуульчдын нэгдсэн бүртгэл, Хуульчдын анхдугаар их хурлыг зохион байгуулах, Хуульчдын холбооны дүрэм, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм боловсруулж батлуулах, Монгол улсад ажиллаж буй гадаадын хуульчдын эрх зүйн байдлыг тодорхой болгож журамлах, Хуульчийн мэргэжлийн шалгалтыг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг хариуцаж ажилласан. Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Форбес Монгол сэтгүүлийн 30 хүртлэх насны 30 шилдэг залуугийн нэгээр шалгарсан.


 

Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба

. . .