-1

“Хүний эрх ба шүүхийн хамгаалалт” сургалтад оролцохыг урьж байна

2016-05-30 08:22:24    |   68

Шүүгчийн мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтыг зохион байгуулах хүрээнд эрхэм хүндэт шүүгч Таныг \"Хүний эрх ба шүүхийн хамгаалалт” сургалтад оролцохыг урьж байна.

Сургалтын зорилго

Хүний эрх, эрх чөлөөний мөн чанар, үндсэн эрхийг хязгаарлах үндэслэлийн талаар онол, практикийн мэдлэг эзэмшиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах, хамгаалах мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлнэ.

 

Оролцогчдын эзэмших мэдлэг, ур чадвар

·Хүний үндсэн эрхийн ойлголт, ач холбогдол, онолын үндэс, түүхэн хөгжил, олон улсын болон дотоодын эх сурвалжийн талаар ахисан түвшний мэдлэгтэй болно;

·Хүний эрхийг хамгаалах, хүний эрхэм чанарыг хүндэтгэх, соёл, хандлага төлөвшинө;

·Хууль тогтоомийг үндсэн эрхийн стандартад нийцүүлэн тайлбарлах арга зүйд суралцана;

·Тодорхой тохиолдолд хүний эрх зөрчигдсөн эсэхэд анализ хийх ур чадвар эзэмшинэ;

·Үндсэн эрхийг зөрчсөн байж болзошгүй хууль хэрэглээний болон шүүхийн практикийг шинжлэх, залруулах талаар шүүгчийн хувьд авах арга хэмжээг тодорхойлох мэдлэг чадвартай болно.

Хугацаа

\"Хүний эрх ба шүүхийн хамгаалалт” сургалт 2016 оны 06 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот сургалтын танхимд зохион байгуулна.

Сургалтын сэдэв, хуваарь

ӨДӨР –I 2016.06.02 Пүрэв гараг

Цаг

Сургалтын сэдэв

Агуулга

Сургагч багш

 

09:00-09:15

Нээлт

Проф. Н.Лүндэндорж (Sc. D, Ph. D)

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, философийн ухааны доктор

09:15-10:45

(2 цаг)

Хүний эрхэм чанар ба шүүхийн хамгаалалт

· Хүний эрхэм чанар, түүний шинж

· Хүний эрхэм чанарын онол, философи;

· Хүний эрхэм чанарыг хүндэтгэх үндэсний хийгээд олон улсын эх сурвалж;

· Хүний эрхэм чанарыг хүндэтгэх шүүгчийн хандлага.

О.Мөнхсайхан (LL. D)

МУИС-ийн ХЗС-ийн багш, хууль зүйн ухааны доктор, МУИС-ийн дэд профессор

11:00-12:30

(2 цаг)

Амьдрах эрх ба шүүхийн хамгаалалт

· Амьд явах эрхийн мөн чанар, агуулга

· Амьд явах эрхийг хязгаарлах эсэх асуудал

О.Мөнхсайхан (LL. D)

МУИС-ийн ХЗС-ийн багш, хууль зүйн ухааны доктор, МУИС-ийн дэд профессор

13:30-15:00

 

15:15-16:45

(4 цаг)

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх ба шүүхийн хамгаалалт

· Халдашгүй, чөлөөтэй байх эрхийн агуулга, ач холбогдол;

· Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх;

· Эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх эрх;

· Хуулиас гадуур хэнийг ч сэжигтэн яллагдагчаар татахгүй, хууль бусаар хэнийг ч мөрдөж мөшгөхгүй байх эрх;

· Баривчлагдсан болон цагдан хоригдсон шалтгаан, үндэслэлээ мэдэх эрх;

П.Оюунчимэг (Ph. D)

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор

Цайны завсарлага

10:45-11:00

15:00-15:15

Үдийн завсарлага

12:30-13:30

ӨДӨР –II 2016.06.03 Баасан гараг

Цаг

Сургалтын сэдэв

Агуулга

Сургагч багш

09:00-10:30

 

10:45-12:15

(4 цаг)

Хүүхдийн эрх ба шүүхийн хамгаалалт

· Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах төрийн үүрэг: олон улсын стандарт, туршлага;

· Насанд хүрээгүй хүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний онцлог;

· Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхэд, түүний нийгэм, сэтгэл зүйн онцлог;

· Насанд хүрээгүй хүний хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал: яллагдагч, хохирогч, гэрч хүүхэд.

Б.Болорсайхан (LL.M)

\"Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч

13:15-14:45

 

15:00-16:30

(4 цаг)

 

Шударгаар шүүлгэх эрхийн үндсэн зарчим, стандарт

· Шударгаар шүүгдэх эрхийн агуулга, мөн чанар, зарчим, нэр томьёо;

· Шударгаар шүүгдэх эрхийн олон улсын эх сурвалж;

· Шударга шүүхээр шүүлгэх эрхийн стандарт: институцийн болон процедурын;

· Шүүх шударга байх суурь нөхцөл, шударгаар шүүгдэх эрх нь шударга шүүхийн ойлголтын үндэс болох нь

· Шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангахад шүүгчийн анхаарах асуудал.

 

Б.Батаа (LL.M)

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

 

16:30

16:40

Сургалтын үнэлгээ/ хаалт

Цайны завсарлага

10:30-10:45

14:45-15:00

Үдийн завсарлага

12:15-13:15

Сургалтын гарын авлага:

Сургалтад сургагч багш нарын боловсруулсан толилуулга (презентэйшн)-ыг тараах материал болгон ашиглана.

Бүртгэл

\"Хүний эрх ба шүүхийн хамгаалалт” сургалтад оролцох сонирхолтой шүүгчид сургалтад оролцох мэдүүлгээ (мэдүүлгийг энд дарж татаж авна уу) 2016 оны 05 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийнjudtraining@judcouncil.mnцахим хаягаар ирүүлнэ. Сургалтад 30 хүртэлх тооны шүүгчийг хамруулах бөгөөд үүнээс илүү тооны шүүгчид мэдүүлэг ирүүлсэн тохиолдолд шүүгчдийн сургалтад хамрагдсан байдлын судалгаанд тулгуурлан сонгон бүртгэж, хариугwww.judcouncil.mnцахим хуудсаар мэдээлнэ.

\"Хүний эрх ба шүүхийн хамгаалалт” хөтөлбөрийг энд дарж татаж авна уу

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

. . .