УУЛ УУРХАЙН КОМПАНИУДАД “ХАРИУЦЛАГАТАЙ БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2016-06-21 15:13:00 | 310Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Япон улсын Засгийн Газрын дэмжлэгтэй НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс Монгол Улсад хэрэгжүүлж буй “Бизнес ба Хүний эрх” глобал төсөл болон Эрдэс Баялаг Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтран уул уурхайн компаниудад зориулан “Хариуцлагатай бизнес ба Хүний эрхийн магадлан шинжилгээ” сэдэвт сургалтыг 2023 оны 11-р сарын 30 болон 12-р сарын 1-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Хурдацтайгаар өөрчлөгдөж буй энэ эрин үед аж ахуйн нэгжүүдийн байгаль орчин, нийгэм, хүний эрхэд үзүүлж буй сөрөг нөлөө, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нэгэнт бий болсон бизнесийн үйл ажиллагааны сөрөг үр дагаврыг бууруулах, арилгах асуудал маш хурцаар тавигдаж байна. Энэ хүрээнд дэлхийн олон улс Хүний эрхийн Магадлан Шинжилгээ (ХЭМШ)-г бизнесийн үйл ажиллагаа болон ханган нийлүүлэлтийн сүлжээндээ хийх шаардлагыг хууль тогтоомж, бодлогоороо дамжуулан баталж, бизнес эрхлэгчдэдээ тус шаардлагыг тавих болсон. Энэ шаардлага нь манай улсад үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд ч ханган нийлүүлэлтийн сүлжээгээр дамжуулан тавигдаж байна.

ХЭМШ хийх нь хүний эрхийн сөрөг нөлөөлөл, аливаа хэлбэрийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөрөнгө оруулалт татах, гадаад улс дахь бизнесийн түншүүд болон олон нийтийн хүрээнд нэр хүндээ өсгөх/ бататгах, хуулийн хариуцлага хүлээх эрсдэлээс хамгаалах томоохон давуу талуудыг бизнесүүдэд бий болгодог.
Энэхүү сургалтад сууснаар оролцогчид Бизнес дэх хүний эрх, Хүний эрхийн Магадлан Шинжилгээ, Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ), Тогтвортой хөгжил, орчин цагт хөрөнгө оруулагч нарын тавьж буй шаардлагуудын талаар ойлголт авч, мэдлэг мэдээлэл авсан юм.
rfid card for ev charging ukwhat is the purpose of disabling nfc on your android devicebest id card printer 2023pvc card printerCan you scan a US passport chiprfid card price philippineshow long does it take to load rfid via gcashwhat is the difference between autosweep and easytriphow to load autosweep in gcashwhich is better autosweep or easytriphow to know if rfid is easytrip or autosweepwhat do gen z use instead of walletsCan I use a SD card in a TF card slotdo credit cards use rfid or nfcimpinj m800 deep dive why it is performance sets a new benchmark for rfid labeliphone clone nfc cardadd nfc card to iphonedo rfid blocking cards actually workwhat do gen z use instead of walletswhat deactivates a hotel key cardnfc tagrfid hotel systemkissFree State OnlinewpsWPS Officelibrariesmapmandateprofilebursariestourismdepartmentsoverviewactspremierpublicationsgoogle review nfc card suppliercongratulationscareerstransportpolice3281bidders
