-1

эвлэрүүлэн зуучлагч сургалт зохион байгууллаа

2016-10-11 15:20:07    |   73

\"\"
 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Р.Сарантуяа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан Б.Энхриймаа нар нь Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг банкнуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчлах зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Тосонцэнгэл сум дахь ХАС банкны 40 дүгээр тооцооны төвийн ажилчдад сургалт зохион байгуулж, мэдээлэл хийн сонирхсон асуултуудад хариуллаа. Сургалтад банкны ажилчид 100% хамрагдан идэвхтэй оролцлоо.

Тооцооны төвийн захирал С.Жаргал хэлэхдээ: Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь үр дүнтэй ажиллагаа болохыг манай банк хамтарч ажилладаг байгууллагынхаа хувьд онцлон хэлэх нь зүйтэй. Энэ ажиллагаа нэрнээсээ хүртэл хүнд эерэг санагддаг гэж боддог. Өөрөөр хэлбэл Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэгчийн нөгөө талыг хариуцагч гэж нэрлэдэг бол эвлэрүүлэн зуучлалд уригдагч тал гэж нэрлэж байгаа нь эерэг сэтгэгдэл бий болгож эвлэрэх хүсэл төрүүлдэг юм шиг санагддаг. Мэдээллээс харахад Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандах хандлага жилээс жилд өсөж байна. Энэ нь эвлэрүүлэн зуучлах гэдэг ажиллагааг иргэд хэрэгтэй зүйл гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэдгийг харуулж байна гэв.
\"\" 
 
\"\"

. . .