Ёс зүйн сургалтууд зохион байгууллаа
2017-02-06 17:21:02 | 66Шүүхийн ерөнхий зөвлөлөөс \"Шүүгчийн ёс зүйн сургалтыг зохион байгуулж, үр нөлөөг сайжруулах” үйл ажиллагааг 2017 оны онцлох ажлаар төлөвлөсөн бөгөөд дээрх ажлын хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг тус шүүхийн шүүгч нарт \"Шүүгчийн ёс зүй” сэдвээр, Тамгын газрын дарга П.Доржбал шүүхийн захиргааны ажилтнуудад \"Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, анхаарах асуудал” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ёс зүйн талаарх суурь мэдлэгийг гүнзгийрүүлж, зан төлвийг бүрдүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ёс зүйг сахих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар, хандлага төлөвшүүлэх зорилготойгоор зохион байгуулсан бөгөөд сургалтыг улирал бүр дотооддоо зохион байгуулж байхаар төлөвлөгөөндөө тусгасан.