Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч мэдээллэж байна
2017-11-08 16:16:52 | 84Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эвлэруулан зуучлагчийн 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн тамгын газрын дарга Б.Өлзий, эвлэрүүлэн зуучлагч Р.Сарантуяа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Гантулга нар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчдын дунд \"Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдол” сэдэвт сургалт явуулж, Монгол Улсын Үндсэн хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон танин мэдэхүйн бусад асуудлаар АХА тэмцээн зохион байгууллаа.
Сургалтын үеэр Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчид Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга Б.Өлзий, эвлэрүүлэн зуучлагч Р.Сарантуяа нараас сонирхсон асуултаа асуулаа.
АХА тэмцээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ-ын дарга Х.Батсайхан 1 дүгээр байр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын БОХ-ын улсын байцаагч Т.Бамбарагчаа дэд байр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын газрын даамал Р.Сэрээтэр гутгаар байр тус тус эзэллээ. Х.Батсайхан, Т.Бямбарагчаа, Р.Сэрээтэр нарыг тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.