-1

ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

2017-11-29 17:40:22    |   76

        Шүүхийн ерөнхий зөвлөл, Нээлттэй нийгэм форум хамтран \"Шүүгчийн хараат бус байдал ба олон нийтийн хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот өрөөнд зохион байгуулна.

        Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, МУИС-н ХЗС-н багш, доктор О.Мөнхсайхан, МУИС-н Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Б.Наранбаатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга Б.Одонгэрэл, Нээлттэй нийгэм форумын менежер П.Бадамрагчаа, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар, сэтгэл зүйч С.Батболд нар оролцох юм.

        Уг хэлэлцүүлгээр шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн нэр хүнд, халдашгүй байдал, шүүгчид нөлөөлөх хэлбэр, олон нийтийн хяналт ба шүүмж, шүүгч шударга шүүмжлэлээс ангид байх уу, хэвлэн нийтлэх эрх ба шүүгчийн хараат бус байдал зэрэг онол практикийн асуудлаар хэлэлцэх болно.

Сонирхсон хуульч, судлаачид та бүхэн хүрэлцэн ирж оролцоно уу !

 

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР

Цаг

Үйл ажиллагаа

09:00-09:30

Хэлэлцүүлэгт оролцогчдыг бүртгэх

09:30-09:40

Хэлэлцүүлгийн нээлт:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж

09:40-10:00

Илтгэл: \"Шүүхийн хараат бус байдлыг хангахад тулгарч буй сорил” Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн, шүүгч М.Батсуурь

10:00-10:20

Илтгэл: \"Шүүхийн хараат бус байдал ба олон нийтийн шалгалга” МУИС-ийн ХЗС-ийн   багш, доктор О.Мөнхсайхан

10:20-10:35

Илтгэл: \"Шүүгчид нөлөөлөх хэлбэр, нөлөөллийн мэдүүлэг” Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга Б.Одонгэрэл

10:35-10:50

Завсарлага

10:50-11:20

Илтгэл: \"Нийгэм дэх дуулиант хэргийн мэдээллээс шүүгч хараат бус байх нь” Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар, Сэтгэл зүйч С.Батболд

11:20-11:35

Илтгэл: \"Хэвлэн нийтлэх эрх ба шүүгчийн хараат бус байдал” МУИС-ын Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Б.Наранбаатах

11:35-11:50

Илтгэл: \"Олон нийтийн хяналт буюу Шүүхийн хөндлөнгийн мониторинг”

Нээлттэй нийгэм форумын менежер П.Бадамрагчаа

11:50-12:30

НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

12:30-12:40

Хэлэлцүүлгийн хаалт:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан

12.40-13.40

ӨДРИЙН ХООЛ

 

 

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ

ХАМГААЛАХ ХЭЛТЭС

. . .