Томилолтоор ажиллах хүсэлтэй Шүүгчдийн анхааралд
2017-12-04 16:06:06 | 77Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээс \"Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын 2.2.4-т заасны дагуу шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.
Иймд тус шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч 2017 оны 12 дугаар 05-ны өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн хүний нөөцийн газарт хүсэлтээ ирүүлнэ үү.
Томилолтоор ажиллах шүүгч Улаанбаатар хотод амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд \"Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын дагуу шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар хариуцна.
Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ:
1. Томилолтоор ажиллах тухай өөрийн хүсэлт /томилолтоор ажиллах хугацааг заавал дурдах/,
2. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн санал,
3. Тухайн шүүгчийн сүүлийн гурван жилийн шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ,
4. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл/маягтыг энд дарж татаж авна уу/,
Томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын референт С.Алтанхуяг /70008034, 96343305/-аас тодруулна уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ