-1

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлагдлаа

2017-12-13 11:09:38    |   81

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 87 дугаар тогтоолоор 2018 онд шүүх хуралдаанд оролцох 16214 иргэдийн төлөөлөгчийн нэрийн нэгдсэн жагсаалтыг баталлаа. Эдгээр иргэдээс эмэгтэй 9281, эрэгтэй 6933, алслагдсан газраас сонгогдсон 3015 ба 25-35 насных 5400 байна.

 

           Энэ удаагийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт бүрдүүлэх ажиллагаа өмнөх жилүүдээс онцлог буюу иргэдийн оролцоо тэгш, хүртээмжтэй байх, шүүх дэх олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх нөхцөлийг илүү хангалаа. Улсын бүртгэлийн мэдээллийн сангаастусгай программ ашиглан шүүхийн иргэдийн төлөөлөгчийг санамсаргүй байдлаар сонгосны үндсэн дээр анхан шатны шүүхийн тамгын газраас тухайн шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн мэдээллийг нягталж, Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх иргэдийн ял шийтгэлийн лавлагааг Цагдаагийн ерөнхий газраар гаргуулан хуулийн шаардлага хангасан иргэдийн төлөөлөгчийн нэрийн нэгдсэн жагсаалтыг баталсан болно.

 

           Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдэгдэх, сургалтанд хамруулах, гарын авлагаар хангахыг анхан болон зарим давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга нарт үүрэг болголоо.

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА


. . .