-1

Шүүгчийн шалгалтад бүртгүүлэх хуульчдын анхааралд

2018-02-21 14:31:42    |   78

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 02дугаар сарын 13-ны өдрийн16 дугаар тушаалаар Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын \"ШАЛГАЛТ”-ыг зарласан.

     Шүүхийн мэргэшлийн хорооны Ажлын алба Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтад бүртгүүлэх хуульчдад Шүүгчийн сонгон шалгаруулалтын журам шинээр батлагдсантай холбогдуулан бүртгэл, бүрдүүлэх баримт бичгийн талаар танилцуулга хийнэ. Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалтад оролцох хүсэлтэй хуульчид 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 00 минутад Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 102 тоотод хүрэлцэн ирж, мэдээлэл авна уу.

     Та урьдчилан Монгол Улсын үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зүйл, заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 13 дугаар зарлигаар батлагдсан \"Шүүгчийг сонгон шалгаруулах журам\", Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан \"Шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулах журам\"-тайтанилцана уу!

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2018.02.20


. . .