-1

Судалгааны ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зар

2018-02-23 09:47:22    |   79

 Шүүхийн ерөнхий зөвлөлөөс \"Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох” судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагуудыг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Гүйцэтгэх хугацаа: 60 хоног

Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага:

1. Ажил гүйцэтгэгч нь хуулийн этгээд байна;

2. Багийн ахлагч нь эрдмийн зэрэгтэй байх бөгөөд ижил төстэй судалгааны ажил удирдаж байсан туршлагатай байна;

3. Судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай;

4. Байгууллагын хүний нөөцийн судалгаа, дүн шинжилгээ хийж байсан;

5. Судалгааны арга зүй боловсруулах, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийж зөвлөмж боловсруулах өндөр чадвартай;

6. Орон нутагт ажиллах боломжтой байна.

Мэдүүлэг ирүүлэх: Мэдүүлгээ ирүүлж буй байгууллагууд дээрх ажлыг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ:

1. Байгууллагын хүсэлт;

2. Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ(нотариатаар баталгаажуулсан)-ний хамт;

3. Сүүлийн 5 жилд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт;

4. Судалгааг гүйцэтгэх багийн ахлагчийн товч намтар (CV), докторын дипломын хуулбар, багийн гишүүдийн товч намтар (CV), ижил төстэй судалгааны ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд;

5. Орон нутагт ажиллах боломжтойг тодорхойлсон байгууллагын албан бичиг;

6. Судалгааны хөтөлбөр, санхүүгийн санал.

     

      Сонирхсон байгууллага ажлын даалгавар болон бусад нэмэлт мэдээллийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 202а тоот өрөөнөөс ирж авах боломжтой.

Холбоо барих: 96343305, 99784647, 70008022

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ


. . .