-1

ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД

2018-04-24 09:59:52    |   75



       Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу зарим шүүхийн Ерөнхий шүүгчдээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

       Иймд дор дурдсан шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2018 оны 04 дүгээр 25-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн хүний нөөцийн газарт хүсэлтээ ирүүлнэ үү.

Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүхүүд

Нэгдсэн дугаар

Шүүхийн нэр

Томилолтоор авч ажиллуулах шүүгчийн тоо

Иргэний хэргийн анхан шатны шүүх

1

1

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

2

2

2

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

2

3

3

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

2

4

4

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

2

5

5

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

1

Захиргааны хэргийн анхан шатны шүүх

6

1

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх

5

Нийт

14

      Томилолтоор ажиллах шүүгч тухайн шүүх байрлах орон нутагт амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар хариуцна.

         Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ:

1. Томилолтоор ажиллах тухай хүсэлт;

2. Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр /томилолтоор ажиллах хугацааг сунгуулах бол томилогдсон болон томилолтоор ажиллаж буй шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрийг хамтад нь ирүүлнэ/.

Шүүгч томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын 70008037, 9634 3305 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ


. . .