Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан Иргэний эрх зүйн 2018 оны үндсэн сургалтад оролцохыг урьж байна
2018-05-07 09:23:53 | 84Шүүгчийн хууль хэрэглээний мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн шийдвэр боловсруулах ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах хүрээнд эрхэм хүндэт шүүгч Таныг Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан Иргэний эрх зүйн 2018 оны үндсэн сургалтадоролцохыг урьж байна.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО:
Шүүгч Иргэний хуулийн зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэх онол, арга зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн шийдвэр боловсруулах ур чадварыг дээшлүүлэхэд чиглэнэ.
СУРГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР:
- Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн талаарх ахисан түвшний мэдлэгтэй болох;
- Эд хөрөнгө хөлслөх, орон сууц хөлслөх, санхүүгийн түрээс /лизинг/, түрээсийн гэрээ, хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ, франчайз, мерчендайзийн гэрээ, эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээтэй холбоотой Иргэний хуулийн зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх;
- Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой Иргэний хуулийн зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэх онол, арга зүйн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх.
СУРГАЛТАД ОРОЛЦОГЧИД:
Бүх шатны иргэний хэргийн шүүхийн шүүгчид.
СУРГАЛТЫН ХУГАЦАА:
Тус сургалтыг нийт 6 ээлжээр зохион байгуулах бөгөөд I ээлжийг 2018 оны 05 дугаар сарын 28-30, II ээлжийг 2018 оны 06 дугаар сарын 02-04,III ээлжийг 2018 оны 06 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд тус тус Шүүхийн сургалтын Баяндөхөм төвд зохион байгуулна.
Иймд доорх хуваарийн дагуу сургалтад оролцох хүсэлтэй шүүгчид judtraining@judcouncil.mn хаягаар 2018 оны 05 дугаар сарын 10-ны дотор нэрээ ирүүлнэ үү.
Жич:
Тус сургалтын IY, Y, YI ээлжийг 2018 оны 9 дүгээр сард зохион байгуулах тул тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар зарлана.
Сургалтад орон нутгаас ирж оролцох шүүгчийн албан томилолт болон замын зардал (зөвхөн газраар)-ыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Шүүхийн сургалт хариуцсан референт Ц.Соёлмаа (утас: 51-267697, 99282989)-аас лавлана уу.
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН
2018.05.04