-1

Шүүгч томилолтоор ажиллуулах зар

2018-09-11 03:40:19    |   94


ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД

 

Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу шүүхээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

Иймд шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ ирүүлнэ үү.

 

Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүхүүд


Нэгдсэн дугаар

Шүүхийн нэр

Томилолтоор авч ажиллуулах шүүгчийн тоо

1

1

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх

4

Нийт

4

 

Томилолтоор ажиллах шүүгч тухайн шүүх байрлах орон нутагт амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар хариуцна.


Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ:

1.Томилолтоор ажиллах тухай хүсэлт;

2.Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр.

Шүүгч томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын 70008037, 88182857 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.



ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

. . .