-1

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар 2019 оны эхний хагас жилийн ажлын тайланг хэлэлцүүллээ

2019-07-02 08:15:11    |   92

\"\"


Шүүхийн захиргааны хууль, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны 42 дугаар тогтоолоор баталсан \"Шүүхийн тамгын газрын нийтлэг журам”-д заасны дагуу Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны 2019 оны эхний хагас жилийн ажлын тайлангийн биелэлтийг тус шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулах арга хэмжээг 2019.07.02-ны өдөр зохион байгууллаа.

Шүүхийн Тамгын газрын тайланг шүүхийн Тамгын газрын дарга Б.Өлзий нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад чиглэл бүрээр дэлгэрэнгүй танилцуулж, шүүгч, ажилтнуудаар хэлэлцүүллээ.

Шүүхийн Тамгын газраас 2019 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн төлөвлөгөөний хүрээнд Хэргийн хөдөлгөөний чиглэлээр хийж байгаа ажил, шүүхийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилж хэрэгжүүлсэн байдал, шүүгч, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хийж байгаа ажил дээр ямар арга хэмжээ авч цаашид анхаарч ажиллах чиглэлээр санал, хүсэлтээ илэрхийлснээр хамтарсан зөвлөгөөн амжилттай өндөрлөлөө.

\"\"

. . .