-1

“МОНГОЛ ХЭЛ, НАЙРУУЛГА ЗҮЙ” СУРГАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2020-05-06 08:17:16    |   89


 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн ур чадвар хөгжүүлэх сургалтад оролцохыг урьж байна.

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

Шүүгч хэл шинжлэлийн шинжлэх ухаан, ач холбогдлын талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, зөв зохистой найруулан бичих ур чадвараа дээшлүүлэхэд чиглэнэ.

СУРГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

  • Монгол хэл бичгийг зөв зохистой  хэрэглэх ур чадвараа хөгжүүлэх;
  • Үгийг хэрэглэх цар хүрээ, илтгэх утга, найруулгын учир холбогдлын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх;
  • Товч тодорхой найруулан бичих ур чадвараа дээшлүүлэх.

СУРГАЛТАД ОРОЛЦОГЧИД

Бүх шатны шүүхийн шүүгчид        

СУРГАЛТЫН ХУГАЦАА

 \"Монгол хэл, найруулга зүй” сургалтыг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулна.

 СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

\"Монгол хэл, найруулга зүй” сургалтад оролцох сонирхолтой шүүгчид хүсэлтээ 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дотор battsengel@judcouncil.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.

Сургалтад 35 хүртэлх тооны шүүгчийг хамруулах бөгөөд үүнээс илүү тооны шүүгчид мэдүүлэг ирүүлсэн тохиолдолд шүүгчдийн сургалтад хамрагдсан байдлын судалгаанд тулгуурлан сонгон бүртгэнэ

 Жич: 2018 онд тус сургалтад хамрагдсан шүүгч уг сургалтад хамрагдах боломжгүй болно.

Сургалтад орон нутгаас ирж оролцох шүүгчийн албан томилолт болон замын зардал (зөвхөн газраар)-ыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн хүний нөөцийн газрын 7000-8022 дугаарын утсаар лавлана уу.

 

                                           ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ, ХУВААРЬ

                                                                                                                           2020.05.18 Даваа гариг

Цаг

 

Сургалтын сэдэв

Агуулга

Сургагч багш

08:50-

09:05

Нээлт: Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг

09:00-10:30

(2 цаг)

 

Хэлний хэрэглээ, найруулга судлал

 

  • Хэрэглээний найруулга
  • Найруулах шаардлага, алдаа
  • Давхар утгатай үгс

 

О.Шинэбаяр                          Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан хэл бичгийн ухааны доктор ( Ph.D ) дэд профессор

10:30-10:45

Завсарлага

10:45-

12:15

(2 цаг)

 

 

 

 

 

 

 

 

 

Хууль зүйн бичлэгт түгээмэл хэрэглэгддэг холбох үгс

  • Найруулан бичих ур чадвар ба холбох үгсийн хэрэглээ;
  • Монгол хэлний холбох үгсийг түүний утга, хэл зүйн талаас  тайлбарлах нь;
  • Хуульд түгээмэл хэрэглэгддэг холбох үгсийг тайлбарлаж хэрэглэх;
  • Иргэний хууль, ИХШХШТХууль
  • Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуульд хэрэглэгдсэн холбох үгс,
  • Гадаад улсын хууль /жишээ/

- Шүүхийн шийдвэр дэх холбох үгсийн хэрэглээнд хийсэн дүн шинжилгээ.

 

 

 

 

 

 

С.Өмирбек

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч

12:15-13:15

Завсарлага

13:15-

14:45

(2 цаг)

 

 

 

Шүүхийн шийдвэр оюун дүгнэлт болох нь

  • Шүүхийн шийдвэр бүрт үндэслэл бичих шаардлага;
  • Хууль зүйн үндэслэгээ хийх аргачлал;
  • Монгол Улс дахь хууль зүйн эх сурвалж ба шүүхийн жишиг (прецедент).

 

О.Мөнхсайхан

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор (Ph.D.)

14:45-

15:00

Завсарлага

15:00-

16:30

  1. цаг)

 

Шүүхийн шийдвэрийг товч, тодорхой найруулан бичих ур чадвар

  • Хууль зүйн сайн бичлэгийн стандарт;
  • Дахин бичих;
  • Дахин зохион байгуулах;
  • Хянан засварлах;
  • Уншилт хийх.

О.Мөнхсайхан

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор (Ph.D.)

Хаалт

                                                           

 

                                                  ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

. . .