-1

“ШҮҮХ ХУРАЛДААН УДИРДАХ УР ЧАДВАР-I” СУРГАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2020-05-06 08:15:51    |   93


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн ур чадварыг хөгжүүлэх сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд \"Шүүх хуралдаан удирдах ур чадвар-I” сургалтад оролцохыг урьж байна.

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

Шүүгч шүүх хуралдааныг үр нөлөөтэй удирдах онол, арга зүйн болон практик мэдлэг, чадвараа дээшлүүлэх, сайн туршлагаа харилцан солилцох замаар шүүх хуралдааныг удирдах өөрийн арга барил, чадварт үнэлгээ өгөх, цаашид анхаарах асуудлыг тодорхойлоход сургалтын зорилго оршино.

СУРГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

  • Шүүх хуралдааныг удирдах арга зүйн мэдлэг, практик ур чадвараа дээшлүүлэх,
  • Шүүх хуралдааныг удирдах, хэргийн оролцогчтой харилцахад анхаарах асуудлууд, харилцаа хандлага, сэтгэл зүйн бэлтгэл, дадалд суралцах,

СУРГАЛТАД ОРОЛЦОГЧИД

Анхан шатны шүүхийн 1-5 жил ажилласан шүүгчид

СУРГАЛТЫН ХУГАЦАА

\"Шүүх хуралдаан удирдах ур чадвар-I” сургалтыг 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулна.

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

\"Шүүх хуралдаан удирдах ур чадвар-I” сургалтад оролцох сонирхолтой шүүгчид хүсэлтээ 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дотор battsengel@judcouncil.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.

Сургалтад орон нутгаас ирж оролцох шүүгчийн албан томилолт болон замын зардал (зөвхөн газраар)-ыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн хүний нөөцийн газрын 7000-8022 дугаарын утсаар лавлана уу.

 

СУРГАЛТЫН СЭДЭВ, ХУВААРЬ:

                                                     2020.05.20

Цаг

Сургалтын сэдэв

Агуулга

Сургагч багш

08:50-

09:00

Нээлт

 

 

 

 

 

 

 

09:00-10:30

(2 цаг)

 

 

 

 

 

Шүүх хуралдаан удирдах үндсэн ойлголт

  1. Шүүх хуралдаан, үндсэн зарчим, нийтлэг журам, онцлог;
  2. Шүүх хуралдааны бэлтгэлийг хангах: Шүүх хуралдааны бэлтгэл хангах шүүгчийн хяналтын хуудас (Pre-Trial checklist) ;
  3. Шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт;
  4. Шүүх хуралдааны танхимд эерэг уур амьсгал бүрдүүлэх нь;
  5. Шүүхийн аюулгүй байдал;
  6. Шүүх хуралдаан даргалагчийн үүрэг, хариуцлага, шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх нь;
  7. Шүүх хуралдаан удирдахад анхаарах сэтгэл зүйн онцлог.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан М.Наранцэцэг

10:30-10:45

Цайны завсарлага

10:45-12:15

(2 цаг)

Иргэний хэргийн шүүх хуралдаан

  1. Иргэний хэргийн шүүх хуралдааны үе шат, ерөнхий нөхцөл, онцлог;
  2. Анхан шатны шүүх хуралдааны дэг, онцлог;
  3. Шүүх хуралдааны явцад шүүгчийн гаргадаг нийтлэг алдаа, дутагдал, түүнээс урьдчилан сэргийлэх нь.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан М.Наранцэцэг

12:15-13:15

Үдийн завсарлага

13:15-14:45

(2 цаг)

Шүүх хуралдаанд хэргийн оролцогчидтой харилцах харилцаа, хандлага

  1. Шүүх хуралдаанд оролцогч, тэдгээрийн зан төлөв, онцлог;
  2. Шүүх хуралдаанд оролцогчийн сэтгэл зүйн байдлыг танин мэдэх нь;
  3. Шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогчидтой харилцах нь;
  4. Шүүгчийн харилцааны элемент: Үгэн ба үгэн бус харилцаа, идэвхтэй сонсох чадвар.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан М.Наранцэцэг

14:45-15:00

Цайны завсарлага

15:00-

16:30

(2 цаг)

Дадлага:

  • Шүүх хуралдааны бичлэг
  • Нийтлэг алдаа

Сайн туршлага

  1. Шүүх хуралдааны ажиглалт: Туршлагатай шүүгчийн шүүх хуралдаанд ажиглалт хийх, шүүх хуралдааны дүрс бичлэг үзэх, шүүх хуралдааныг удирдан явуулсан шүүгчийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх;
  2. Загварчилсан шүүх хуралдаан удирдах;
  3. Зарим төрлийн хэргийн оролцогчтой харилцах, тодорхой тохиолдол үйл явдал дээр дүрд тоглох, дүн шинжилгээ хийх;
  4. Шүүх хуралдаан удирдах сайн туршлага (judicial trial best practices).

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан М.Наранцэцэг

 

 

 

16:30-17:00

Хэлэлцүүлэг

 

СУРГАЛТЫН СЭДЭВ, ХУВААРЬ:

                                                                                                                                                                            2020.05.21

Цаг

Сургалтын сэдэв

Агуулга

Сургагч багш

08:50-

09:00

Нээлт

 

 

 

 

 

 

 

09:00-10:30

(2 цаг)

 

 

 

 

 

Шүүх хуралдаан удирдах үндсэн ойлголт

  1. Шүүх хуралдаан, үндсэн зарчим, нийтлэг журам, онцлог;
  2. Шүүх хуралдааны бэлтгэлийг хангах: Шүүх хуралдааны бэлтгэл хангах шүүгчийн хяналтын хуудас (Pre-Trial checklist) ;
  3. Шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт;
  4. Шүүх хуралдааны танхимд эерэг уур амьсгал бүрдүүлэх нь;
  5. Шүүхийн аюулгүй байдал;
  6. Шүүх хуралдаан даргалагчийн үүрэг, хариуцлага, шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх нь;
  7. Шүүх хуралдаан удирдахад анхаарах сэтгэл зүйн онцлог.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал

10:30-10:45

Цайны завсарлага

10:45-12:15

(2 цаг)

Захиргааны хэргийн шүүх хуралдаан