-1

Нөмрөг суманд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явууллаа

2021-11-10 06:36:56    |   102

\"\"

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын шүүх дахь шүүхийн Тамгын газраас \"Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчлах, ажиллагаанычанар, үрдүнг сайжруулах”зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эвлэрүүлэн зуучлагч Б.Алтансолонго, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан Л.Золбоо, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Энхцэцэг, жолоочоор архив бичиг хэргийн эрхлэгч Д.Ренчинсүх нар Завхан аймгийн Нөмрөг суманд нүүдэллэн ажиллалаа. ТуссумынЗасагдаргынтамгынгазрын ажилтнуудадМонгол улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Иргэдийн төлөөлөгч, Шүүхийн мэдэгдэх хуудас, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, гарын авлага, боршурыгхудалдааны төвүүдэд тарааж, Засаг даргын тамгын газрын байранд байрлуулсан шүүхийн мэдээллийн самбарын мэдээллийг шинэчиллээ.

Нөмрөг сумын Засаг даргаас тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж гаргасан 4 өргөдөл, Завхан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гаргасан 3 өргөдөл, иргэнээс ирсэн 1 өргөдөл буюу нийт 8 өргөдөлд эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийж амжилттай шийдвэрлэлээ.

\"\"
\"\"

. . .